Б.Бямбадорж: Хороо бүрд хоёроос доошгүй эмийн сан 24 цагаар ажиллана
2021-02-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.10/ хийлээ.

 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ЭМЯ болон НЭМГ-ын харьяа бүх байгууллагууд хамтарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулалт: 

 

  • Түргэн тусламжийн эмчийн хүргэж ирсэн өвчтөнг тухайн эрүүл мэндийн байгууллага үзээд үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж шийдвэл  гэрт нь буцаах үүргийг тухайн эмнэлгийн байгууллага хариуцна. 

 

  • Түргэн тусламжийн үйлчилгээ авч байгаа иргэнийг сахиургүйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэнэ. Зайлшгүй шаардлагатай үед сахиур авна. Тухайн сахиур халдвар хамгааллын дэглэм мөрдөж эрүүл мэндийн байгууллагад байрлана.  Сахиур нь жирэмсэн болоод өөртөө үйлчлэх чадваргүй хүн байх боломжгүй. 

 

  • Амаржих газраас гэртээ гарч буй эх нярайг эмнэлгийн байгууллагаас  хүргэж өгнө. Тодруулбал, төрсөн эх нярайг нийслэлийн түргэн тусламжийн газраас гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулна. 

 

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд  цахимаар болон утсаар холбогдож зөвлөгөө өгнө.

 

  • Өдрийн эмчилгээний тарилга  хэлбэрээс татгалзаж, эмийн хэлбэрт шилжүүлнэ. 

 

  • Тухайн хорооны нутаг дэвсгэрт ойр байрлах хоёроос доошгүй  эмийн санг 24 цагт ажиллуулна. Эрүүл мэндийн газрын цахим хаягаар ажиллах эмийн сангийн мэдээлэл хүргэнэ. 

 

  • Товлолын дархлаажуулалтыг хойшлуулна. 

 

  • Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв 24 цагаар үйлчилгээ үзүүлнэ. 

 

  • Гемодиализ, халдварын хими, туяа эмчилгээ, заслын дараах тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар хүргэх, авах ажлыг хариуцна.

Shuud.mn
Сонин хачин