Британид хязгаарлалтын арга хэмжээ зөрчвөл хорих ялаар шийтгэнэ
2021-02-10

Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, шинэ мутациуд илрэн, нөхцөл байдал хүндэрч байгаа тул Британи ирэх долоо хоногоос хөл хорионы арга хэмжээг эрс чангатгахаар төлөвлөж байгаа талаар ВВС мэдээллээ. 

 

"Зорчих хөдөлгөөнөө худлаа мэдээлсэн, Британип ирэхээсээ 10 хоногийн өмнө манай "улаан жагсаалт"-д орсон бүс нутагт байсан гэдгээ нуухыг оролдсон хэн ч бай 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлнэ" хэмээн Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ. 

 

Улаан жагсаалтад Арабын Нэгдсэн Эмират Улс, Өмнөд болон Төв Африкийн хэд хэдэн орон, Аргентин, Перу, Чили, Бразил зэрэг нийт 33 орон багтсан байна. Эдгээр орнууд руу зорчх шаардлагатай болсон иргэд эх орондоо буцаж ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, дараа нь Британид ирсэн хойноо дахин шинжилгээ өгөх шаардлагатай аж. Шинжилгээ өгөхөөс татгалзвал 2000 фунт стерлингийн торгууль ноогдуулах юм байна.

 

Мөн гадаадаас ирсэн иргэд 10 хоног зочид буудалд тусгаарлагдах ёстойг Эрүүл мэндийн сайд онцолжээ. Британийн эрх баригчид хүмүүсийг тусгаарлахаар 16 зочид буудалтай тохиролцсон бөгөөд тусгаарлагдах иргэд өөрсдөө зардлыг төлөх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Chiniihaar bol yaaj jargajiin neg heleech
2021-02-10
Хаха:
covid heniigch ylgahgui delhiig tegshilej hairal.
2021-02-10
Хаха:
Hujaa ingelee teglee l gedeg blaa .Odoo hujaag bugd duuriaj bn,
2021-02-10
Manaihan jargaj baigaa shuu.
2021-02-10
Chiniihaar bol yaaj jargajiin neg heleech
Хүний эрхийг зөрчдөг улс байна.Манайхан жагсаач...ккк
2021-02-10