COVID-19: Японд вакцинжуулалт ирэх долоо хоногт эхэлнэ
2021-02-10

Ирэх долоо хоногийн дунд үеэс Японы оршин суугчдыг коронавирусээс сэргийлэх олон нийтийн вакцинжуулалтын ажил эхэлнэ гэж Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга мэдэгсдэнийг Регнум агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакцинжулалтын ажлыг хэд хэдэн үе шаттай явуулах бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан гэсэн нийт 4 сая орчим хүн, хоёр дахь шатанд 65-аас дээш насны 36 сая хүн, үүний дараа архаг хууч өвчинтэй 8.2 сая хүнийг вакцинжуулах бол энэ оны тавдугаар сар гэхэд бусад оршин суугчдыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар болжээ.

 

Энд дуулгахад, Японд цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 409 мянга бүртгэгдсэнээс 369 мянга нь эдгэрч 3575 хүн нас барсан байна. 

Shuud.mn
Сонин хачин