УОК: Төрийн албан хаагчдыг хувийн автомашинаар зорчуулахгүй
2021-02-10

Сар шинийн өдрүүдэд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

 

 

Эрүүл мэндийн сайд Э.Энхболд:

 

-Эрдэмтэн судлаачид энэ байдлаар явбал гуравдугаар сард нас баралт 10 тохиолдол болж  нэмэгдэх магадлалтай байна гэж үзэн сар шинйин өдрүүдэд 10-14 хоногийн хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг өгч байна. Хөл хорионы хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" голомтын өргөтгөсөн тандалт хийгдэнэ. Үүний гол зорилго нь коронавирусээр өвчилсөн иргэдийн 80 гаруй хувь нь хөнгөн, шинж тэмдэггүй байна. Тийм учраас халдвар авснаа мэдэхгүй явж байх магадлалтай учраас тандалт хийж тархалтыг хумих юм. 

 

Товлот вакцин хийхэд халуурсан, ханиасан хүүхдэд хийдэггүй. Үүний адил коронавирусийн вакцинийг халдвартай хүнд хийхгүй. Үүнийг урьтал болгон энэхүү шинжилгээг хийж байгаа юм. 

 

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

 

-Нэгдүгээрт, зайлшгүй шаардлагатай 15 салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

 

Гэхдээ бүгдийг сул, задгай тавина гэсэн үг биш. НОК, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай уулзалт хийж өмнө нь учирч байсан эрсдэлийг тооцоолж хөл хориог хэрхэн тогтоохыг нарийн тогтсон байгаа. Томоохон, зах худалдааны төвүүд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл ажиллахгүй гэдэг графикаа өгсөн байгаа. Тиймээс жижиг дэлгүүрүүд тодорхой нөөцөө маргаашийн дотор бэлдэж ажиллана. 

 

Хоёрдугаарт, нийтийн тээврээр иргэд зорчихгүй. Зөвхөн тандалт судалгаа хийх ажилтай болон хорио цээрийн дэглэм сахиулах алба хаагчид 130 автобусаар зорчино. Ямар ч ажилтай байсан хувийн автомашинаар зорчихгүй. Зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болон гашуудлын шугамаар хөдөлгөөнд оролцоно. 

 

Гуравдугаарт, зайлшгүй шаардлагатай байгууллагын ажилчид 72 цагийн турш ажлын байрандаа байрлаж ажиллана" гэж мэдээллээ. 

 

Цагдаагийн хурандаа Ж.Амгалан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, гашуудлын арга хэмжээнд оролцохоос бусдаар ямар ч ажилтай байсан хувийн тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй гэж хэлсэн. Гэсэн ч Шадар сайд С.Амарсайхан "Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн төрийн байгууллагынхан хувийн унаагаар зорчихгүй, зөвхөн нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Харин иргэд, олон нийтэд нийтийн тээвэр үйлчлэхгүй. Төрийн байгууллагаас бусад үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн хувийн хэвшлийн салбарын ажилчид үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд албаны болоод хувийн тэргээрээ зорчиж болно" гэдгийг тодотгов.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хужаа вакцин лав хийлгэхгүй шүү
2021-02-11
Маршал. Хан хилс, ривр гардин:
Ривр гардэн, хан хилс, маршал хотхон руу ямарч автобус микро байхгүй ажилдаа яаж явах юм
2021-02-11
chamaig sonsoh ni bitgii hel harahaas oi gutaj bn
2021-02-11
amidralgui teneg shiidver gargachaad todruulj asuuhaar oligtoi hariul chadahgui hernee uurlaad bh um amarsaihan durakaa chi zugeer l zailaad ug yu ch medehgui yamar ch zohion baiguulaltgui
2021-02-11
T1:
Unen teneg emnlgiin ajilchid avtobusaar yav gesen!!! Ter avtobus chini xaa bna???!!! Yoyoyo ajil gecheed yadrsan bid alxaj ajildaa ochij bna, yamr teneg shiidver beeee,,,, durak UOK -oooo
2021-02-11
Sain oilogsonguiee. 2uur yum yarchih yum
2021-02-11
Amaglan Amarsaikhan hoer temee yamaa gej bg yum shig zuruutei yariad bhiin.
2021-02-11
Amarsaixan amgalan 2 iin ali n unen bx ve.
2021-02-10
Оюунцэцэг:
За та бүхэн ярих нь зөв! Муугаар бодход лабораторд асуудал гарлаа!!Биоаюулгүйн олон улсын жинжээч, тэдний багт харьяалагдах лабораторийн аюулгүй ажиллагаа, засвар тохируулга хийх ОЛОН УЛСАД бэлтгэгдсэн инженерүүдийг хэрхэх вэ? таг дүлий чигээрээ байх уу?
2021-02-10
zochin:
tegeed huviin mashinaar yavah iin yum uu? yavahgyi yum uu?
2021-02-10
Олон янзаар сүр үзүүлж байхаар иргэдээ вакцинжуулъя. Юун 7 сар энэ тэр вэ. Нэг балай авгай юм ярихаараа л ард түмний сэтгэл зүйг үймүүлээд хаячих юм. Хаа бна тэр эхний улиралд вакцинжуулах гэсэн. Хоёр хөрш вакцинаа ав гэхээс өөр та нарыг яах юм. Вирустэй байлгаж байх , энүүгээр далимдуулж мөнгө иддэг юмуу хаашаа юм. Ямартаа ч нэн яаралтай вакцинжуулах сонирхолгүй байх шиг.
2021-02-10
Зочин:
Хужаа вакцин лав хийлгэхгүй шүү
tenegt
2021-02-10
?:
Томоохон худалдааны төвүүд 16 хүртэл ажиллахгүй гэсэн бол ямар ямар төв, дэлгүүр ажиллахгүй болохыг тодорхой хэлээч?
2021-02-10
Ингэж тэнэгтээд автобуснаас нь ко-19 нь гараад гай болоо биздээ
2021-02-10
Daraa ni tegj heleegui geh vii dee
2021-02-10