Хөдөлгөөнт шуурхай штаб ажиллаж байна
2021-02-11

 

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт шуурхай удирдлагын байранд штаб байгуулан ажиллаж байна.

 

Нийслэлийн Аврах анги-105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг хөдөлгөөнт штабд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 

Хөдөлгөөнт шуурхай штабд иргэдийн хөдөлгөөнийг өргөгч камер болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хянах ажлыг зохион байгуулж, УОК, НОК-ын Шуурхай штабуудтай холбогдож шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин