Илон Маск Путинийг Clubhouse-д урьжээ
2021-02-15

Tesla болон SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск Твиттер хуудсандаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг шинэ олон нийтийн сүлжээ болох Clubhouse-д нэгдэн, ярилцахыг урьжээ. 

 

"Та Клабхауст яриа өрнүүлэхийн тулд бидэнтэй нэгдэх үү?" хэмээн Маск бичин, Кремлийн албан ёсны твиттер хаягийг нийтлэлдээ тэмдэглэсэн байна. Түүнчлэн хариулт хэсэг дээр нь орос хэлээр Тантаөй ярилцвал ихээхэн нэр төрийн хэрэг байх сан" хэмээн бичжээ.

 

Илон Маскийн энэ жиргээ гурван цагийн дотор 100 мянга орчим лайк авсан байна. Харин Кремлиэс энэ жиргээнд ямар нэг хариу өгөөгүй аж.

 

Clubhouse гэж юу вэ? 

Клабхаус нь олон нийтийн сүлжээ бөгөөд энэ сүлжээг 2020 оны хавар Alpha Exploatation Co компани үүсгэн байгуулжээ. Цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт, хөл хорионы үеэр энэ олон нийтийн сүлжээ маш хурдтайгаар алдартай болсон байна. 

 

Олон нийтийн сүлжээн дэх харилцаа нь дуут мэдээлэл хэлбэрээр явагддаг, энэ сүлжээнд хэдийнэ нэгдсэн хүний урилгаар өөр нэгэн нэгдэж болдог аж. Клабхаусын хэрэглэгчид аливаа сэдвээр өрөө үүсгэн, энэ өрөөндөө харилцан санал бодлоо солилцдог юм. 

 

Клабхаус сүлжээ рүү гагцхүү урилгаар нэгдэх боломжтой ч 2021 оны нэгдүгээр сарын сүүл гэхэр идэвхтэй хэрэглэгчдийн тоо хэдийнэ хоёр саяыг давсан байна. Харин бүртгүүлсэн хэрэглэгчийн тоо 3.6 саяд хүрчээ. Олон алдартан энэ сүлжээг ашиглаж эхэлснээр Клабхаус илүүтэй алдаршиж эхэлжээ. Тухайлбал Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг, жүжигчин Эштон Катчер болон Илон Маск нар Клабхаусыг идэвхтэй хэрэглэдэг гэнэ. Сүүлийн үед энэ сүлжээг сонирхох явдал эрс өссөн бөгөөд нэгдүгээр сарын сүүлээр зургаахан хоногийн дотор 1.1 сая хүн нэгджээ. 

 

Илон Маскийн тухайл гагцхүү олон алдартнаас гадна чухамхүү түүний ачаар энэ сүлжээний нэр хүнд эрс өссөн гэж хэлж болно. Тэрбээр 46 сая дагагчтай Твиттер хуудсандаа Клабхаусаар яриа хийх талаараа зарласан. Энэ ярилцлагыг сонирхох гэсэн хүмүүс асар их байсан тул Клабхаусын дүрмээр хориотой байдаг ч энэ сүлжээнд нэгдэж чадаагүй хүмүүст хүргэхийн тулд маскийн ярилцлагыг Юүтүб хуудсанд байршуулж байв.  Олны анхаарал татсан, Клабхаус дээр хийсэн энэ ярилцлага нь Ангараг руу хийх аялал, өөр гараг дээр соёл иргэншил бүтээх, орчин үеийн нийгэмд хүүхдүүдийг хүмүүжүүлэх тухай сэдэвтэй байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин