Дуудлага худалдаагаар "Азын дугаар"-ууд 350 саяд хүрэв
2021-02-15

 

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн доорх дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зохион байгуулах тов зарласан.

 

Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд auction.transdep.mn цахим хаягаар явуулах юм. 

 

Дуудлага худалдаа өнөөдөр эхэлж, одоогоор зарим улсын дугаар 300 сая төгрөгийн үнэд хүрээд байна. Тухайлбал 0001УАР улсын дугаар 356 сая төгрөгийн үнэлгээг давав. Харин 0101УАР улсын дугаар 64 сая 100 мянган төгрөгийн үнэд хүрч ялагч тодорчээ. 

 

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих аж. 

 

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50,000 / тавин мянган /төгрөг.   Дэнчин төлсөнөөр бүртгэл баталгаажих аж. Оролцогч нь ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгөө буцаан авах бөгөөд банкны шимтгэл, гүйлгээний шимтгэл нь дэнчингийн мөнгөнөөс суутгагдана. Дуудлага худалдаанд оролцогч нь эрх зүйн чадамжтай 18 нас хүрсэн иргэн байна.

 

Нэг оролцогч оролцсон, эсхүл оролцогч байхгүй дуудлага худалдаа цуцлагдах ба энэ тохиолдолд уг дугаарыг дахин дуудлага худалдаагаар худалдах юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
SEXSY:
80955877SEKSDN
2023-05-31
Uuruu
2021-07-03
nice:
minii unaa aziin dugaartai shd,theer nadad bol une tsentei baih tald n ornoo
2021-02-15
zochin:
жилийн дараа юмуу хэсэг хугацааний дараа 4 биш 5 тоо болнодоо за зараад өгөөд бай. Мөнгийг нь хурааж улсад оруулж ихийг бүтээ
2021-02-15
Za zo:
Urid ni eem l hahuul abch baijdee ho
2021-02-15
дуудлага худалдаа явуулж байгаа нь маш зөв.
2021-02-15
galaa:
joohon mungunii baraa haranguutaa bayarhdag huduunii erguunuud l avch bga blgui dee.
2021-02-15
Зочин:
тэнэг юм.
2021-02-15
Zochin:
Soliotoi orkuuda haha
2021-02-15
Сайн бна.:
Хахууль авилгалаар олсон мөнгийг нь сайн саагаад өг. Тэд мөнгөө угааж бгаа
2021-02-15
Anhaar:
Haltar said naad olj baigaa mongoo Zamiin temdeg temdeglegee ywgan zamiin temdeg temdeglegeeg shinechil zas !
2021-02-15
зөв мөнгө нь шууд улсд орж байвал сайн. аогаа барсан баячуул лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай. юм. Гэхдээ нэг их гоё дугаар алга
2021-02-15
James:
Хмммм ийм дугаартай машинууд тэгээд нисэх үүүүү? Яаахууууу айн.
2021-02-15
Uuruu
Бат:
Маш зөв хуучин авилгаар хэдэн төрийн албан хаагчийн карманд ордог байсан. Олсон орлогоор нь орон сууц бариад бага орлоготой залуусаа оруулаад дэмжээд өгөх хэрэгтэй шүү одоо. Хэдэн тоо зараад хэдэн тэрбумыг олчих л юм байшд
2021-02-15
mongoo haana nuuhaa medehgui baigaa neg soliot l bna. tatvariinhan iim hulgaichiin haaguur n ongorood bna
2021-02-15