ДЭМБ COVID-19-ийн үүслийн талаарх үнэнд ойр таамаглалыг нэрлэв
2021-02-15

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн үүслийн талаарх илүү үнэнд ойр гэж үзсэн таамаглалыг нэрлэсэн талаар "Нью-Йорк Таймс" мэдээлжээ. 

 

Коронавирус анхлаад Хятадын өмнөд хэсэг болон Зүүн Өмнөд Азид сарьсан багваахайгаар дамжин тархсан байж болзошгүй гэж ДЭМБ-ын удирдсан олон улсын шинжээчдийн баг үзэж байгаа талаар доктор Питер Дасзак "Нью-Йорк Таймс"-т өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, ийнхүү дамжсан замыг "илүүтэй анхаарах ёстой" гэнэ. Сарьсан багваахайнаас зэрлэг амьтадтай ферм рүү халдвар тархаж, фермд байх булга, дорго, элбэнх, виверра зэрэг амьтад, фермийн ажилтнуудад халдварласан байх магадлалтай гэж Питер Досзак өгүүлжээ. Улмаар Уханийн зах руу халдвар хүрсний дараа цаашлаад тархсан гэж тэрбээр өгүүлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятад дахь нууцлалын бодлогын улмаас зарим өвчтөнүүдийн хувийн мэдээллийг авч чадаагүй гэнэ. Түүнчлэн, коронавирусийн халдвар аваад эдгэсэн зарим хүмүүс ДЭМБ-ын төлөөлөгчидтэй уулзахаас татгалзжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин