Нийслэлийн Амгалан амаржих газарт нярай коронавирусийн халдварт өртжээ
2021-02-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Нийслэлийн Амгалан амаржих газарт 69 халдвар илэрсэн гэлээ. Нярай халдварт өртсөн тохиолдол бий юу?

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

 

-Нийслэлийн Амгалан амаржих газарт хоёрдугаар сарын 04-нөөс эхлэн халдвар бүртгэгдсэн. Тус газрын ажилтан 12 хүн өвчилсөн. Нийт 69 тохиолдол бүртгэгджээ. Цаашид халдвар илрэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдлууд дунд нэг нярай өвчилсөн. Нярай хүүхэдтэй ээжүүдэд халдвараас сэргийлэх талаар зөвлөмж зөвлөгөө өгч байгаа. Нярайн биеийн байдал сайн байна. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин