Австрид хөл хориог эсэргүүцэн жагсав
2021-02-15

Өнгөрсөн бямба гарагт Австрийн нийслэл Вена хотноо коронавирусийн цар тахалтай тэмцэх Засгийн газрын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болж, мянга гаруй хүн жагсаалд нэгджээ. DW агентлагийн мэдээлснээр, Австрид олон нийтийн арга хэмжээг хориглосон ч иргэд хөл хориог эсэргүүцэхээр олноор гудамжинд гарсан бөгөөд тэд хотын төвд байх Карлскирхе сүмийн урд цуглан, канцлер Себастьян Курцын тэргүүлсэн Засгийн газрыг огцрохыг шаардсан байна. 

 

Эсэргүүцэгчдийн цуглах гол газар болсон энэ сүм нь католик гэгээнтэн Карло Борромеод зориулагдсан бөгөөд XVIII зуунд энэ хотыг тахлаас салгасны талархал болгон сүмийг байгуулжээ. Тэр үеэс хойш Вена хотын оршин суугчид болон жуулчид, зочид сүмд ирэн тахлаас аврал одуулах тухайд мөргөл үйлддэг болсон гэнэ.


Энд дуулгахад, Австрид коронавирустэй тэмцэх зорилгоор хатуу арга хэмжээ тогтоосон юм. Тухайлбал иргэд хүндэтгэх шалтгаангүйгээр 20.00-06.00 цагийн хооронд гэрээсээ гарч болохгүй, бусад цагуудад нэг дор дөрвөөс дээшгүй насанд хүрэгч, зургаагаас дээшгүй хүүхэдтэйгээ хамт уулзаж болох гэнэ. Энэ сарын наймны өдрөөс дэлгүүрүүдийн үйл ажиллагааг сэргээсэн ч 19.00 цаг гэхэд хаалгаа барих ёстой. Мөн дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн тоонд хязгаарлалт тавьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин