Ховд, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ
2021-02-16

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т, 2020.02.15-ны өдрийн 21:14 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

 

Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна. 

 

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, тухайн өдрийн 22:23 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг өгөв. 

Shuud.mn
Сонин хачин
huvsgul dalai mini gaigui bgaa daa.:
huvsguld oir oirhon gazar hudluud gaigui l bgaa daa.Baigal nuur huvsgul nuur orchimoor gazar hudluud gaigui bgaa daa.
2021-02-16