Украин, Швед Европын хамгийн аюултай орнуудад тооцогджээ
2021-02-16

Хэрэглээний үнийн индекс, гэмт хэргийн гаралт, эмнэлгийн үйлчилэгэний чанар зэрэг мэдээллүүдийг багтаадаг Numbeo мэдээллийн сангийн мэдээлснээр Украин болон Швед улс өнгөрсөн онд Европын хамгийн аюултай хотуудад тооцогджээ. 

 

Эдгээр орнуудын араас Франц, Ирланд, Молдав улс гэмт хэргийн гаралтаар хамгийн өндөр улс орнуудын тоонд багтсан байна. Харин Эстони, Швейцар, Словени улсуудад гэмт хэрэг хамгийн багатай байжээ.

 

Энэ оны эхэн үеийн байдлаар гаргасан мэдээллээр Беларусь, Франц, Украин, Швед, Молдав гэсэн орнууд Европын хамгийн аюултай орнуудад багтсан байна. 

 

Numbeo нь хүнсний үнэ, амьдралын чанар, гэмт хэргийн гаралт зэрэг дэлхийн улс орнуудын төрөл бүрийн салбаруудын статистик мэдээллийг агуулдаг олон улсын мэдээллийн сан юм. Энэ сайтын мэдээллийг нэр хүндтэй, үнэн зөв гэж үздэг тул хэвлэл мэдээлэл болон НҮБ, Дэлхийн банк зэрэг нэр хүнд бүхий олон улсын байгууллагууд ашигладаг байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uls ni yum uu hot ni yum uu?holion bantan shaahiimaa ene medee beldene gej
2021-02-16