Өнөөдөр Баянгол дүүргийн иргэдээс шинжилгээ авах цэгүүд
2021-02-17

 

УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлд 2021 оны 02-р сарын 11-ний өдрөөс эхлэн хөл хорио тогтоож, иргэдийг “Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар болсон.

 

Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулах юм. Иймд иргэд, та бүхэн иргэний үүргээ биелүүлэн, харъяа хорооныхоо заасан байршилд очиж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 

Мөн Хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд шинжилгээнд хамрагдсан иргэд энэхүү шинжилгээнд хамрагдахгүй болохыг анхаарна уу гэж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин