Хойд Солонгосын хакерууд Пфайзер компанийг хакердахаар оролджээ

img

Хойд Солонгосын хакерууд коронавирусээс сэргийлэх вакцин болон халдварыг эмчлэх технологийн талаарх мэдээлэл олж авахын тулд Пфайзер компанийн компьютерийн системийг хакердахыг оролдсон гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба мээдэлснийг  Euractiv мэдээлжээ.

 

"Хойд Солонгос Пфайзерын системийг эвдэж, цахим дайны аргаар коронавирусийн вакцин болон эмчилгээ зэрэг технологийг олж авахаар оролдсон гэж тагнуулын алба бидэнд мэдээлсэн" хэмээн Өмнөд Солонгосын паррламентын гишүүн Ха Тэ Кын парламентын хаалттай сонсголын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

 

Энд дуулгахад, Хойд Солонгост сайтар бэлтгэгдсэн хакеруудаас бүрдсэн арми байх бөгөөд хакерууд нь Өмнөд Солонгос болон бусад улс орны фирм, байгууллага, судлаачдын компьютер рүү халдаж байсан гэх мэдээлэл тогтмол гардаг. 

 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Пфайзер компанийн вакцинтай холбоотой баримт бичиг рүү "хууль бусаар гаднаас нэвтэрсэн" үйлдэл бүртгэгдсэнийг тус компанийн төлөөлөгчид мэдэгдэж байлаа. Харин Хойд Солонгосын хакерууд ийнхүү хууль бусаар нэвтэрсэн зорилгоо биелүүлж мэдээлэл олж авч чадсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ