ШУУД: 28 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-17

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.17/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Дорноговь  аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 38409 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 28 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын эхний болон давтан шинжилгээнд халдвар батлагдлаа. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 1 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өөрөөр хэлбэл "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 27 тохиолдол илэрч байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд бүртгэгдсэн тохиолдлуудын байршлыг танилцуулбал,

 

  • Баянгол дүүргийн 3,12, 25 дугаар хороо

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар ороо

  • Сонгинохайрхан дүүргийн 7,39 дугаар  хороо 

  • Хан-Уул дүүргийн 2,4 дугаар хороо

  • Чингэлтэй дүүргийн 2,6,12 дугаар  хороонд тус тус  халдвар бүртгэгджээ.  Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1605 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1931 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2444 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1777 байгаа. Өнөөдрийн байдлаар 654 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 562 хүн хөнгөн, хүндэвтэр 84, хүнд 6, маш хүнд 2 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д 183 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 144 хүн хөнгөн, хүндэвтэр 32, хүнд 5, маш хүнд 2 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 142, хүндэвтэр 52, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 276 хүн эмчилгээнд байгаа. 

 

Сүүлийн батлагдсан 28 тохиолдлыг дүүргээр нь танилцуулбал,

 

  • Баянгол дүүрэгт: 6

  • Баянзүрх дүүрэгт: 7

  • Сүхбаатар дүүрэгт: 3

  • Сонгинохайрхан дүүрэгт: 2

  • Хан-Уул дүүрэгт: 3

  • Чингэлтэй дүүрэгт: 6 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

 

Одоогийн байдлаар идэвхтэй байгаа голомтууд:

 

  • Баянзүрх дүүргийн 36-р байр буюу 16-р хорооллын орчим

  • Нийслэлийн Амгалан амаржих газартай холбоотой

  • "Монгол шир" компанийн голомт

  • "Цахиур төмөр" компанийн голомт

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өө наад шинжилгээ чинь болохгүй бн,орцноос ойрын хавьтал илэрсэн гд 15 нд шинжилгээ авсан одоо 17 орой болж бн хариугаа аваагүй л бн,гэр бүлийнхнээс нь илэрсэн гд орц хаацсан бхын энэ тэнэг ажиллагаагаа болиоч тэр илэрсэн хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлчээ биз дээ ариутгалаа хийгээд бусад эрүүл хүмүүсээ битгий ингэж хааж боогооч хүүхэд томгүй агаарын дутагдалд ороод зүрх судас чөвдд байна,хятадууд шиг л байхын
2021-02-17