Францад коронавирусийг устгадаг амны хаалт танилцуулжээ
2021-02-17

Францын BioSerenity компани SARS-CoV-2 коронавирусийн хэсгүүдийг устгах чадвартай хамгаалалтын амны хаалт танилцуулсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Энэ амны хаалт нь дөрвөн давхрагаас бүтэх бөгөөд нэг давхарга нь бактер устгагч ба вирусийн эсрэг нөлөөтэй гэнэ. Үүний зэрэгцээ циклодекстрин болон дөрөвдөгч аммиакийн молекулуудын харилцан үйлчлэл дээр үндэслэгдсэн физик, химийн хамгаалалтын зарчмуудыг ашигласан аж. Ингэснээр материал нь өөрийгөө халдваргүйжүүлдэг юм байна.


Энэ амны хаалтыг Лилийн их сургуулийн эмнэлэг, Францын Эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний хүрээлэн, Францын Эрдэм шинжилгээ судалгааны үндэсний төв хамтран боловсруулжээ.

 

FFP  шүүлтүүртэй амны хаалт 1.49 евро (shuud.mn: монгол мөнгөөр 4734 төгрөг), харин нимгэн, шүүлтүүргүй амны хаалт нь 0.44 евро (shuud.mn: монгол мөнгөөр 1398 төгрөг)-ийн өртөгтэй байх гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Xamgiin deed shuultuurtei mask iin unetei baixad niisleliin eruul mendiin gazar 1 sh ni 20.000 geed 400 say xusax geed baisan uu. Neeree ter asuudal yu bolson yum boloo
2021-02-17