"Гэртээ байх ёстой хүмүүс хөдөлгөөнд оролцож хүндрэл учруулж байна"
2021-02-17 11:40

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.17/ хийлээ.

 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

 

-Өчигдрөөс эхлэн хүнсний дэлгүүрийн нийлүүлэлтийг хангах, томоохон хүнсний бөөний төвүүдийг ажиллуулж эхэлсэн. Үүнтэй холбоотой "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд эсвэл PCR шинжилгээ өгсөн бол хөдөлгөөнд оролцож болно гэсэн ойлголт байна.

 

Автобусаар зорчиж буй иргэдийн хөл хөдөлгөөн 12-19 мянга болж 50 хувиар нэмэгдсэн. Энэ нь зөвшөөрөгдсөн 14 салбарын хүмүүсээс гадна гэртээ байх ёстой, ажиллахгүй байгаа, цахимаар ажиллаж байгаа хэсгийн хүмүүс хөдөлгөөнд оролцож, цагдаагийн албан хаагчдад хүндрэл учруулах, эрсдэл бий болгох зүйл ажиглагдаж байна. Хуурамч ажлын үнэмлэх үзүүлэх зэрэг асуудал үүсэж байгаа. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ 55 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Мөнх:
Өөрийгөө сэвчихсэн юм биш үү.
2021-02-17
Өөрөө хэн бэ. Нөгөө зариг Өнөрөө нь үү
2021-02-17
Зочин:
Ганзориг шиг эрүүл сэтгэхүйтэй хүнээр УОК-ын дарга хийүгэх байсан шүү. Цэгцтэй ярьдаг, асуултаас тойрдоггүй хариулж чаддаг. Гагцхүү түүнд албан тушаал нь л алга. Хэвлэлийн төлөөлөг.
2021-02-17
Өөрөө хэн бэ. Нөгөө зариг Өнөрөө нь үү