"Тусгаарлах байр гурван шатлалтай болж байна"
2021-02-17 12:50

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Тусгаарлалтын хугацааг 10 хоног болгох чиглэлийг УОК-оос өгсөн байна. 10 тоног тусгаарлах боломжтой юу?

 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

 

-Гадаадаас эх орондоо яаралтай ирэх 9143 иргэн ирэх хүсэлтэй байгаа. Гадаад харилцааны яамнаас хоёр сарын хугацаанд яаралтай ирэх иргэдийг бүртгэхэд 2700 орчим иргэн судалгаанд хамрагдсан.

 

УОК-оос өчигдөр гуравдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэх хуваарь гаргасан. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн 50-60 хувь нь БНСУ-д байгаа. Тиймээс

 

  • БНСУ- руу 6

  • Токио- руу 3

  • Европ руу 2

  • Нур-Султан -руу нэг удаагийн нислэг тус тус үйлдэхээр төлөвлөгөө гарсан. Дөрвөн сард 12-14 удаагийн нислэг үйлдэнэ.

 

Шадар  сайдын зүгээс билетийн үнийг бууруулах үүрэг даалгавар өгсөн. Яг одоо Засгийн газрын хурал дээр энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Тодорхой болохоор нь зарлана.

 

Мөн тусгаарлах хоног 10,14 гэж байгаа. Англи, Өмнөд Африк, Бразил гэх зэрэг улс орнууд буюу шинэ мутацид вирустэй бүс нутгаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах нь зүйтэй гэдэг саналыг ЭМЯ-наас илэрхийлсэн. Тиймээс 10,14 гэсэн хоёр шатлалтай байна. Тусгаарлалтын хоногийн төлбөрт өөрчлөлт орж,  гурван шатлалтай болж байна. Цаг тухайд нь тодорхой мэдээлэл өгнө.

 

М.Насан

 

 

Shuud.mn
Сонин хачин