Туул гол дээр үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авч ажиллав
2021-02-17 15:52

 

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран “Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна” гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр газар дээр нь  очиж хяналт, шалгалт  хийв.  
 

Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авлаа. Мөн Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана.

 

Үүссэн учир шалтгааныг "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрсэн. Үүнээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд хаясан байна. "ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар нь шаардлага тавьж,  анхааруулга өгч ажиллав.

 

Нийслэлийн  Байгаль  орчны газар  

Shuud.mn
Сонин хачин
битүүлээд гагна
2021-02-17
Зочин:
Юун аваарын шугам вэ урьд нь бас гарч бсан ийм хумууст хариуцлага тооцох хэрэгтэй байгаль орчин бохирдуулах гэмт хэрэг шуу
2021-02-17
Avaariin shugamaar bailaa ch gesen setgel ni uvddgui pizdaanii engineeruud III tsahilgaan stantsad ajilladag yum bj dee
2021-02-17