С.Амарсайхан: Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан
2021-02-18

Цар тахлын улмаас танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоож теле хичээлийг эхлүүлсэн. Засгийн газар, УОК-оос танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг зохион байгуулж буй тухай мэдэгдсэн. Гэвч хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг дахин хойшлуулжээ.

 

Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан "Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна.

 

Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ.

 

Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд та нарыгаа цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь хийж, ээж аав, ах эгчээсээ тусламж зөвөлгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье" хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
Ирэн:
Энэ тэнэг, албан тушаалын шуналтан Амарсайхан гэгч дөрвөд өөрийн нэр хүндээ хамгаалж үхэх нь ээ. 23 аас бүх үйл ажиллагаа эхлэнэ гээд байхад хүүхдүүдээ хорионд байлгах гээд байдаг ямар тэнэг нөхөр вэ.
2021-02-18
zochin:
Zov shiidver bna. Ovchinguil l bol bolno doo bolno
2021-02-18
Харин тийм. Сайн ажиллаж байна. Эхнэр нь хоохон ангалзуур юм тээ. Янз бүрийн зурагнуудаа сошиалд тавиад байх юм. Дарга хүний эхнэр ямар байх ёстой талаар юм жаахан уншмаар юм. Бас мэдээгээ сайн бэлдэж уншиж баймаар, дандаа алдаж байх юм. Залуучууд нь хамаагүй илүү бна шүү.
2021-02-18
ИРГЭН:
АМАРСАЙХАН САЙД САЙН ДАЙЧИН АЖИЛЛАЖ БАЙНА.
2021-02-18
Харин тийм. Сайн ажиллаж байна. Эхнэр нь хоохон ангалзуур юм тээ. Янз бүрийн зурагнуудаа сошиалд тавиад байх юм. Дарга хүний эхнэр ямар байх ёстой талаар юм жаахан уншмаар юм. Бас мэдээгээ сайн бэлдэж уншиж баймаар, дандаа алдаж байх юм. Залуучууд нь хамаагүй илүү бна шүү.
Хэн хойшлуулсан юм вэ. Боловсролын сайд юм хэлээгүй дээ
2021-02-18
mas zuv shiidver gargasand bayarlalaa tanid
2021-02-18
зочин:
Амарсайхан сайдад бачрлалаа дэмжиж бна
2021-02-18
**:
Халдварын тохиолдол бүртгэгдээгүй аймаг, орон нутагт сургууль, цэцэрлэгээ нээж болохгүй юу? Арай "сүржин" үү, гүй юу?
2021-02-18