"Х түц" продакшны жүжигчин дэлгүүрээс зээл авсан иргэдийн өрийг тэглэжээ
2021-02-18 09:28

 

"Х-түц" продакшны жүжигчид нэгэн хүнсний дэлгүүрээс зээл авсан бүх иргэдийн өрийг тэглэжээ. 

 

Тодруулбал тус продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар "Өрийн дэвтэр" влог хөтлөн явуулдаг. Тэд хоёрдугаар сарын 10-ний ээлжит дугаараар Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах "Гурван-Эрдэнэ" гэх дэлгүүрийн өрийн дэвтрийг худалдан авчээ. Улмаар тухайн дэвтэрт бичигдсэн бүх айлын өрийг тэглэж өгсөн байна. 

 

Нийт 2 сая 800 орчим мянган төгрөгийн зээл өрийн дэвтэрт бичигдсэн. Зарим иргэний зээл 500 мянган төгрөг хүрсэн байсныг жүжигчид сонирхуулав. Зээл нь төлөгдсөнийг дэлгүүрт ирээд мэдсэн зарим иргэн талархсан сэтгэгдлээ цахим хуудсаар илэрхийлжээ. 

 

 

Влогийг бүтнээр ЭНДЭЭС  үзэх боломжтой. 

Shuud.mn
Сонин хачин
оюунчимэг:
хоёр дүүдээ амжилт
2021-02-21
Zochin:
Хүнээс авчаад өгч чаддаггүй балиар юмнуудыг бүр давраачих юм аа
2021-02-18
оюунчимэг:
хоёр дүүдээ амжилт
zochin:
Mundag bna zaluusaa. Buyan ni delgerch yavagee
2021-02-18
юу гэж 2саяаар өгөх юм бэ мэдээж 2.8саяаар аван шдээ мэдээгээ бичихдээ багцлаад бичээд.дараа нь тодорхойлоод 2.8сая гэж бичсэн байна
2021-02-18
2800000 г 2000000 пар авахаар 800000 нь яахын дэлгуурт нь алдагтай юм бишуу
2021-02-18
юу гэж 2саяаар өгөх юм бэ мэдээж 2.8саяаар аван шдээ мэдээгээ бичихдээ багцлаад бичээд.дараа нь тодорхойлоод 2.8сая гэж бичсэн байна
Монголхүү:
Ёстой сайн залуус байна. Ийм хүмүүсийн үйлс дэлгэрнэ ээ! Хёор залууд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье?
2021-02-18