АНУ-д цасан шуурганы улмаас 21 хүн амиа алджээ
2021-02-18

 

АНУ-ын өмнөд хэсэгт цаг агаар муудаж, цасаар шуурсны улмаас 21 хүн амиа алдаж, олон сая хүн эрчим хүчгүй болжээ.

 

Би-Би-Си агентлагийн мэдээлснээр, Техас, Луизана, Кентукки, Хойд Каролина, Миссурид цасан шуурга, хүйтэн олон хүн нас барах шалтгаан бөгөөд тэдний дунд зам тээврийн осолд өртсөн, угаартаж нас барсан хүмүүс ч багтаж байгаа гэнэ.

 

Цаг агаар муудсаны улмаас Техаст цахилгаан сүлжээнд хэдэнтээ осол гарсан байна. Харин эрс хүйтэн цаг агаарт төдийлөн дасаангүй оршин суугчдын цахилгаан эрчим хүчний хэрэглээ улам нэмэгджээ. Улмаар олон сая хүн гэрэл цахилгаангүй болсны дээр ундны усгүй болсон талаар эх сурвалжууд дамжуулсан байна. Техаст дулаацахын тулд тавилгаа шатааж байгаа бичлэгүүд ч олон нийтийн сүлжээнд тавигджээ. 

 

Цаг агаарын онц үзэгдэл ирэх амралтын өдөр хүртэл үргэлжилнэ гэж цаг уурчид анхааруулсан байна. Хоёрдугаар сарын 16-ны мягмар гарагийн байдлаар АНУ-ын нутаг дэвсгэрийн 73 хувь нь цасаар бүрхэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин