Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, иргэдэд мэдрэгджээ
2021-02-18 09:57

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, 2020.02.17-ны өдрийн 12:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын ООГФХ-ээс 12:26 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.  

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлжээ. 

Shuud.mn
Сонин хачин