Мадридад болсон эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийнхан гэмтжээ
2021-02-18

Хоёрдугаар сарын 17-ны өдөр Испанийн нийслэл болон бусад хотуудад рэпер Пабло Аселийг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Рэпер уран бүтээлдээ терроризмд уриалж, хааныг доромжилсон гэж хууль сахиулах байгууллагынхан үзэж түүнийг баривчилсан байна. Үүний дараа баривчлагдсан уран бүтээлчийг суллахыг шаардсан жагсаал өрнөж, улмаар цагдаагийнхантай мөргөлдөж, дээрэм тонуул, галдан шатаасан хэрэг ч гарчээ.

 

Ийнхүү Мадридад эсэргүүцэгчдийн үүсгэсэн эмх замбараагүй байдлыг зохицуулах үеэр цагдаагийн таван алба хаагч бэртэж, 14 хүн баривчлагдсан талаар El Pais сонин Мадридын цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Итали даяар өрнөсөн эсэргүүцлийн арга хэмжээний үеэр олон арван хүн баривчлагдсан байна. Зөвхөн Каталонид гэхэд л 30 жагсагч баривчлагджээ. Мөн жагсагчдын дундаас ч бэртэж гэмтсэн хүн гарсан талаар мэдээлсэн бөгөөд тэдний ихэнх нь хөнгөн гэмтсэн бол зарим нь эмнэлгийн тусламж авсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Ta sharaa tailchihaad bichvel.yasan yum be?
2021-02-19
Иргэн:
Элий балайны чинь Итали..
2021-02-18
иргэн:
орчуулгаа сайн хяндагүй юм баыхдаа, Мадрид, Каталони чинь Испанийн хотууд баймаар юм
2021-02-18