Финландад шинжилгээгээр танигддаггүй COVID-19-ийн шинэ штамм илэрчээ
2021-02-18

Хельсинкид урьд өмнө нь бүртгэгдсэн штаммуудаас өөр, коронавирусийн шинэ мутаци илэрчээ.

Финландын Vita Laboratoriot Oy тусгай лабораториас гаргасан мэдээлэлд дурдсанаар шинэ мутацийг ДЭМБ-ийн зөвшөөрсөн нэг ч PCR тест илрүүлэх чадваргүй гэнэ. Энэ шинэ штамм Өмнөд Финландад авсан коронавирусийн дээжээс илэрсэн байна. 

 

Финландад илэрсэн шинэ штамм нь Британи болон Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн хувьссан штаммуудтай зарим талаараа ижил бөгөөд энэ мутацийг  Fin-796H гэж нэрлэжээ. Хельсинкийн их сургуулийн Биотехнологийн хүрээлэнгийн мэдээлснээр, шинэ штамм дэлхий дахинаа цаашид тахал дэгдэхэд ихээхэн нөлөөлж болзошгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин