ШУУД: 49 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.18/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Орхон, Дорноговь  аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 40217 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 49 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, тусгаарлагдсан ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 10 хүний шинжилгээнд халдвар илэрчээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 37 хүнд халдвар илэрсэн.  Байршлыг нь танилцуулбал,

 

  • Баянгол дүүргийн 3,12, 25 дугаар хороо

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар ороо

  • Сонгинохайрхан дүүргийн 6, 7,18,31,39 дугаар  хороо 

  • Хан-Уул дүүргийн 2,4 дугаар хороо

  • Чингэлтэй дүүргийн 2,6,12 дугаар  хороонд тус тус  халдвар бүртгэгджээ.  Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1654 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1980 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 25 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2493 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1802 байгаа. Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 584 хүн хөнгөн, хүндэвтэр 86, хүнд 7, маш хүнд 1 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д 185 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 148 хүн хөнгөн, хүндэвтэр 30, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 196 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 139, хүндэвтэр 56, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 297 хүн эмчилгээнд байгаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин