ФОТО: Айсуй хаврын АЯС
2021-02-18 11:52
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Усны шувууд ганганан дуугарсаар нутгийн нуурандаа чуулах арайхан болоогүй ч урь унаж, жаврын үзүүр хэдийн цаашилжээ.

 

Ирж яваа цагийн урь амсаж, малчны хотонд төлийн дуу цангинаж, хонин сүрэг энгэр ээвэр газрын шаргалтсан хөндийгөөс төлдөө яаран гэрийн зүг цувж яваа даа. Цувж буй сүргийн сүүлчийг мушгин ямаа ишгэндээ ирж буй. 

 

Харин Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон тул урьд урьдынхаас "өвөрмөц" эзгүй, эл хульхан хавар айсуй. Улаанбаатар хотод өнөөдөр 0 хэм байна. Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, цаг агаарын температур нэмэх хэмд шилжихийг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллэв.

 

Ирж яваа хаврын улирал манай  гэрэл зурагчны дуранд хэрхэн буусныг сонирхуулж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Saihan hodooguir yavnaa. Hogoo tuutsgeegerei dee
2021-02-21
zochin:
naadachiin chin ich l chusej bna,daanch ene Covid 19 yaach be???, noirch churechee bailaa
2021-02-18
Зочин:
ирэх зун хур бороо элбэгтэй сайхан зун болоосой.
2021-02-18