Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана
2021-02-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.18/ хийлээ.

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-ГХЯ-наас Засгийн газар, УОК-ын ээлжит хурлаар гадаад улсаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх асуудлыг тавьсан. УОК-оос дараах дөрвөн шийдвэр гарлаа.

 

Нэгдүгээрт, Гадаад улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлах хоногийг бууруулах

 

Хоёрдугаарт, Тусгай үүргиийн нислэгийг урьдчилж батлах

 

Гуравдугаарт, Иргэд тусгаарлагдах байрны сонголт олгох

 

Дөрөвдүгээрт, Миат компанийн билетийн үнийг бууруулах гэсэн шийдвэрүүдийг гаргасан.

 

Тусгаарлах  хоногтой холбоотой шийдвэрийг гаргахдаа УОК-ын Шуурхай штаб, ХӨСҮТ, ЭМЯ-тай зөвлөлдөж, гадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах шаардлагыг харгалзан 10 хоног тусгаарлах байранд, үлдсэн дөрөв хоногийг гэрт нь тусгаарлах шийдвэр гарсан.

 

Тусгаарлах хоногийг бууруулахтай холбоотойгоор нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломж гарч байна. Тиймээс хоёрдугаар сард нэмэлт нислэг төлөвлөсөн. Гуравдугаар сарын нислэгийн хуваарийг УОК-оос Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлсэн. Дөрөвдүгээр сарын нислэгийн хуваарийг гуравдугаар сарын эхээр танилцуулна.

 

Хоёрдугаар сард дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байсан. Нэмэлтээр маргааш буюу 2 дугаар сарын 19-нд БНСУ-руу нислэг үйлдэнэ. Мөн 2 дугаар сарын 27-нд Манай улсын хөл бөмбөг, жудогийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх боломжийг олгох үүднээс "Хүннү Эйр" компани нислэг үйлдэнэ. Уг онгоц буцахдаа Алматы хотоос 85 иргэнийг татан авах боломж бүрдсэн. Хоёрдугаар сарын 24-нд Истанбул хот руу, Хоёрдугаар сарын 26-нд БНСУ-руу тус тус нислэг үйлдэнэ. Энэ сард нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн  нислэг үйлдэнэ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Хариуцлага тооц, тэгээд ийм эргүү шийдвэрийн улмаас хохирсон МӨНГӨН ХОХИРЛЫГ ТӨРӨӨС ГАРГУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ!!!
2021-02-18
Зочин:
COVID-19 өвчний үед 21хоног тусгаарлаж, үүнийг үгүйсгэж мэддэг хүмүүс хэлсээр байтал, дэлхий даяар 14 хоног тусгаарласаар байтал, мунхаг шийдвэр гаргаж байсан УОК, батлагдаагүй худал мэдээлэл тарааж шинжлэх ухааныг үгүйсгэсэн мунхаг шийдвэр гаргаж ард түмнийг хуурч мэхэлж байсан ХӨСҮТ-ийн захирал асан мулгуу Нямхүү, мэдээлэл түгээсэн мулгуу Нарангэрэл, Амбасэлмаа нарт хатуу хариуцлага тооцох ёстой. Ийм шинжлэх ухаанч биш харалган, мулгуу мэдлэггүй хүмүүсийг бүгдийг төрөөс зайлуулахыг олон түмэн хатуу шаардаж байна.
2021-02-18
Хариуцлага тооц, тэгээд ийм эргүү шийдвэрийн улмаас хохирсон МӨНГӨН ХОХИРЛЫГ ТӨРӨӨС ГАРГУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ!!!
Буруу шийдвэр байна:
Буруу шийдвэр байна. Дэлхий даяар Совидын мутац дэлгэрч байхад гадаадаас ирэх нислэгээ нэмэгдүүлж, тусгаарлах хугацааг багасгах нь Монголд энэ аяюултай мутацыг тараах нөхцөл бүрдүүлж байна. Энэ мутацын эсрэг вакцин сайн нөлөөлөхгүй байхад вакцинаа ч оруулаагүй байж энэ буруу шийдвэр гаргахыг эсэргүйцэж байна.
2021-02-18