Коронавирусийг шүлснээс илрүүлэх ПГУ оношлуурын төслийг ЭМЯ дэмжинэ
2021-02-18

Анагаахийн Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа.


Шүлснээс шинжилгээ авч  Ковид-19  вирусийг илрүүлэх оношлуурын төслийн  ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 сард эхлүүлж 2021 оны 3 сард дуусгахаар ажиллаж байна. Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  


SARS-Cov-2-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсроуулж оношлуур бүтээх юм байна. Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахдаа танилцуулсан юм.


Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн өндөртэй яваа гэдгийг эрдэмтдийн төлөөлөл болох АУ-ны доктор, профессор Г.Болдбаатар танилцуулав. 


Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс АШУИС-ийн эрдэмтдийн хийж буй аливаа шинжлэх ухааны бүтээлийг яам бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг илэрхийллээ. Уг төслийн багийг яамны зүгээс бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ уулзалтын үед илэрхийлсэн юм.


Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд ковид-19 вирусийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг өөрчилж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх аж.

Shuud.mn
Сонин хачин
ОДОО ГЯЛС ДЭМЖЭЭД 21 АЙМАГ, 331 СУМ, 9 ДҮҮРЭГ 152 ХОРООНЫ ХАРЬЯА 224 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ЭНЭ ШИНЖИЛГЭЭГЭЭ ХИЙДЭГ БОЛГОЧИХВОЛ ИРГЭД ИЙШ ТИЙШЭЭ ОЧИЖ, ХҮЛЭЭЖ ОЧЕРЛОН ЦАГ АЛДАХГҮЙ, ШИНЖИЛГЭЭНИЙХЭЭ ХАРИУГАА ӨДӨРТӨӨ АВЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
2021-04-01
teneg yavdal
2021-02-22
teneg yavdal
2021-02-22
зочин:
Өндөр хөгжилтэй орнууд хамар ухах хоббитой юм болов уу
2021-02-19
зочин:
Тамхичид тамхины иш хоёрыг шахах хэрэгтэй болж дээ.
2021-02-19
Зочин:
хамар ухдаг бизнесээ одоо яралтай өөрчил халдварын биш хамрын өвчинтэй болж мэдэхээр нэг ухуулсан шинжилгээ хэдхэн цаг хүчинтэй ч гэх шиг алхах болгондоо хамраа ухуулж өөр өвчтэй болж мэдэхээр байна хурдан шүлсээр шинжилгээ авдаг болмоор байна
2021-02-18
дэмжих хэрэгтэй ш дээ тэр пср шинжилгээг 150.000 төгрөгөөр өгдөг юмуу
2021-02-18
зөв. шүлснээс авах зөв. хамарны уг ч арай дэнднээ 20 р зуун байгаа биш дээ
2021-02-18