WP: АНУ-ын дипломатууд "Спутник V" вакцин тариулах хүсэлт гаргажээ

img

Америкийн The Washington Post сонин вакцинтай холбоотой нэгэн санаанд оромгүй баримтыг нийтэлжээ. Энэ сонины редакцийнхан хилийн чанадад ажиллаж буй Америкийн дипломатуудад вакцин хүрэлцэхгүй байгаа нөхцөлд "Төрийн департаментын зарим ажилтнууд "Спутник V" вакцинаасаа хуваалцахыг хүсэн Москвад хандсан" гэх баримтыг олж авсан гэнэ. 

 

Вашингтон Пост сонины мэдээлснээр, "анагаах ухааны дэд бүтэц нь хөгжөөгүй, коронавирусийн халдварын түвшин өндөр" орнуудад ажиллаж буй Америкийн дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудад вакцин хүрэлцэхгүй байгаа тул ийнхүү Оросоос вакцины тусламж хүсчээ. Эдгээр ажилтнууд Вашингтоны өндөр албан тушаалтнууд Пфайзер вакциныг захиран зарцуулж байгаа байдалд нь сэтгэл дундуур байгаа хэмээн эх сурвалж мэдээлжээ. 

 

Харилцан ярианы бичлэг болон бусад баримт бичгүүдэд тусгагдсанаар вакцины нийлүүлэлтийн хомсдлын улмаас Төрийн департаментын удирдлагууд "Америкийн дипломатуудыг дорд байдалд оруулахуйц хүнд, хүсмээргүй шийдвэр" гаргахаас аргагүй болсон гэнэ. Түүнчлэн Америкийн дипломатуудын ажиллаж байгаа 13 орны Засгийн газар АНУ-аас авсан вакцинаа эдгээр дипломатуудад санал болгосон гэнэ.  "Дэлхийн хамгийн баян орон бусад улсаас дэмжлэг шаардах нь эвгүй юм" хэмээн Ойрх Дорнодод ажилладаг Америкийн дипломатч өгүүлсэн байна.

 

Оросын "Спутник V" вакциныг Америкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв зөвшөөрөөгүй байгаа.  Мөн Төрийн департамент ажилтнууддаа Оросын вакцин тариулахыг албан ёсоор зөвлөөгүй ч "эрүүл мэндийн салбарт өөрсдөө бие даан шийдвэр гаргахыг зөвшөөрч байгаа" хэмээн Вашингтон пост мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Сайхан бүлтэрч байх шивдээ ха ха.
2021-02-20
zochin:
ТЭГНЭЭЭ. АНУ-ын эрдэмтэд ОХУ-ын "СПУТНИК V" -ыг ЗХУ -Социализм задарсанаас хойших ШИНЖЛЭХ УХААНЫ хамгийн том НЭЭЛТ гэж нэрлэж бичээд байсан даа.
2021-02-19
zochin:
Сайхан бүлтэрч байх шивдээ ха ха.