ШУУД: 58 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-19 11:02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.19/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Орхон, Дорноговь аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 47110 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 58 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Үүнээс 10 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрчээ. Тодруулбал, 2  хүн нь эхний шинжилгээгээр, 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 47 хүнд халдвар илэрсэн. Бусад 48 тохиолдол нь өмнөх батлагдсан  тохиолдлуудын хавьтал анхны болон давтан шинжилгээнд халдвар илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1712 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2038 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2551 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1819 байгаа. Өнөөдрийн байдлаар 717  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 625 хүн хөнгөн, хүндэвтэр 84, хүнд 7, маш хүнд 1 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д 174 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 135 хүн хөнгөн, хүндэвтэр 32, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 222 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 169, хүндэвтэр 52, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 311 хүн эмчилгээнд байгаа.

 

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 58 тохиолдлыг дүүргээр нь танилцуулбал, 

 

  • Баянгол дүүрэгт: 3

  • Баянзүрх дүүрэгт: 19

  •  Сүхбаатар дүүрэгт: 2

  • Сонгинохайрхан дүүрэгт: 17

  • Хан-Уул дүүрэгт: 5

  • Чингэлтэй дүүрэгт: 12 тус тус бүртгэгдсэн. 

 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд батлагдсан 47 тохиолдлыг дүүрэг, хороогоор нь танилцуулбал, 

 

  • Баянгол дүүргийн 3,12, 25 дугаар хороо

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар ороо

  • Сонгинохайрхан дүүргийн 6, 7,18,31,39 дугаар  хороо 

  • Хан-Уул дүүргийн 2,4 дугаар хороо

  • Чингэлтэй дүүргийн 2,6,12 дугаар  хороонд тус тус  халдвар бүртгэгджээ.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hi
2021-02-19
Ene too yagaad buurahgui bna aa.
2021-02-19