Хятадын зүүн хойд хэсэгт төрөлтийг хязгаарлахаа зогсоож магадгүй
2021-02-20 09:00

 

Хятадын зүүн хойд нутгуудад төрөлтийг хязгаарлах бодлогыг цуцалж болзошгүй талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх саналыг Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутат гаргаж, Эрүүл мэндийн улсын комисс дэмжсэн байна. Ингэснээр Зүүн хойд хэсгийн Хар мөрөн, Ляонин, Жилинь гэсэн мужууд төрөлт хязгаарласан бодлогыг цуцлах нь орон нутгийн эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал болон бусад салбарт хэрхэн нөлөөлөхийг судлах боломжтой болох гэнэ.

 

Эдгээр бүс нутгуудад хийсэн судалгааны үндсэн дээр тухайн бүс нутаг цаашид гэр бүл төлөвлөлтийн бодлогыг бүрэн цуцлах өргөнх цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Зүүн хойд Хятад бол төрөлтөөр хамгийн бага үзүүлэлттэй бүс нутаг юм. Энд нэг эмэгтэйд 0.55 төрөлт огоддог аж.

 

Хятад улс хэт их хүн ам ус, газар, эрчим хүчний нөөцөд нөлөөлж байна гэж үзэн "нэг гэр бүл-нэг хүүхэд " бодлогыг 1979 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Нэг айл нэг л хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг байсан энэ бодлогыг 2015 онд цуцалж, өрхүүдийг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн. Гэсэн ч төрөлт бага хэвээр байсан тул ийнхүү дээрх саналыг зарим нутагт авч хэлэлцэх болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин