Цаашид ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
2021-02-20

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2021 оны 02 дугаар сарын 21-нээс 02  дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

 

22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,

 

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

 

24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи 21-22-нд нутгийн зарим газраар,

 

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

 

24-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

 

21, 23-нд нутгийн хойд хэсгээр, 22, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус,

 

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус,

 

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
ХЭНТЭЙН БИШ ХЭНТИЙН ГЭЖ БИЧНЭ
2021-02-20