А.Амбасэлмаа: Оршин суух хаяггүй гурван хүнээс халдвар илэрсэн
2021-02-20 11:13

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн /2021.02.19/ мэдээллийг танилцууллаа. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн болон бусад салбар лабораторид шинжилгээ хийхэд нийт 35 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод. Үүний долоо нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр илэрсэн. Ингэснээр энэ арга хэмжээний ес дэх хоногт нийтдээ 54 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 26 нь анхдагч шинжилгээгээр батлагдсан бол 28 тохиолдол нь эдгээр иргэний гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүнээс илэрсэн байна. Мөн тодорхой оршин суух хаяггүй гурван хүнээс коронавирус илэрсэн. 

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд илэсэн халдварыг дүүргээр авч үзвэл:

 

БГД 5,9,12

 

ХУД 9, 18, 21 дүгээр хороонд шинээр өвчлөл бүртгэгдсэн 

 

Улаанбаатар хот батлагдсан тохиолдлын тоо нийт 1640 боллоо. Улсын хэмжээнд нийт халдварын тоо 2586 болсон. Сүүлийн хоногт 27 хүн эмчлэгдэж гэртээ харьж нийт өвчлөгсдөөс 1846 буюу 71.4 хувь нь эмчлэгдэж эдгэрсэн.

 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт  өнөөдрийн байдлаар нийт 725 хүн эмчлэгдэж байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд, таван хүн хүнд, 86 хүн хүндэвтэр, 636 хүн хөнгөн оноштойгоор эмчлэгдэж байгаа" гэж мэдээллээ. 

 

Нийслэлийн бүх дүүрэгт коронавирусийн халдварын голомт үүсээд байсан. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож хөл хорионы хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор хавьтлын тоо цөөрч байгааг албаныхан хэлэв. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин