Ц.Ганзориг: Энэ сарын 23-наас эгэл, энгийн амьдрал эхэлнэ
2021-02-20 11:23

Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23-наас бууруулна. 

 

 

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Нийслэл хотод энэ сарын 23-наас хойш эдийн засгаа чөлөөлж, эгэл энгийн амьдралын хэв маягт шилжинэ. Тэгэхээр олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд нээгдээд явна.

 

Өнөөдөр УОК хуралдаж гамшгийн зэргийг бууруулж, түр журмыг тодорхой танилцуулах юм. Шадар сайд 16.00 цагийн орчимд мэдээлэл хийх болов уу гэж төлөвлөж байна. Энэ журам иргэдэд биш үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд илүүтэй хамааралтай. Энэ сарын 23-наас хойш иргэн, төр, аж ахуй нэгж тус бүрийн асуудал хөндөгдөнө.

 

Иргэдэд халдвар хамгааллын маш энгийн гурван дүрэм л үйлчилнэ. Үүнд:

 

Зай барина

Маскаа зүүнэ

Гараа ариутгана.

 

Хөдөлгөөнд оролцоход PCR бичиг шаардахгүй. Харин иргэд аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлэхдээ QR код уншуулах журам хэвээр үйлчилнэ" гэж мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Энэ уймраа бацаан дандаа худлаа ярьж ажил амьдрал сүйрүүлэх юмаа Эгэл биш чангалангийн хорио чинь хэвээрээ бгаа юм бишүү! Өчигдөрийн мэдээ болгон дээр орон нутгийн автобусыг явуулах гээд бэлдээд бна гэсэн Одоо 3.1 боллоо! Хөдөө орон нутагт аж ахуй эрхэлдэг хүмүүс одоо яах юм болж бнаа Бүгд 4 уулын дунд өмхий угааранд вирусдээд үхэх ёстой юу? ПСР шинжилгээ яах гэж хоморголж аваад бгаа юм бэ? Шинжилгээний бичгээр гаргаж оруулж болдоггүй юмуу? Ёстой нэг жонхууг нь хутгах юмаа!!!
2021-02-21
Эгэл амьдрал ч гэх шиг... та нарын маанаг байдлаас болж хичнээс иргэд хохирсон бол?
2021-02-20
Зочин:
Маскнаас өөр зүйл шаарддаг байдлыг болиулаарай хэвийн байдалд шилжиж байгаа юм чинь үйлчилгээний газар банкууд гээд далимдуулж хувийн мэдээлэл элдвийн зүйл шаарддагийг зогсоох үүрэг өгөх хэрэгтэй нийтээрээ шинжилгээнд хамрагдчихлаа
2021-02-20
Эхний 3 сарын хорио улс , ард түмэнд хамгийн хортой хамгийн ашиггүй , олон ААН, хувь хүмүүсийг элгээр нь хэвтүүлсэн хар сарууд байлаа. Ингэх шаардлагагүй байжээ. 14 хан хоногт ингээд барьчих байжээ. Олон мянган хүний олон жил хуримтлуулсан баялаг үгүй болсон, олон их наядаар тоологдох энэ гарз гамшгийг эрүүл мэндийн салбарыг удирдаж бсан цөөн хэдэн хүн хариуцах уу. Юм бол хаа хорь гээд бсан нь арай тоглолт бсан юм биш биздээ. Оновчтой зоримог шийдвэр хийх бсан бнаа. Лидер дутагдаж байж.
2021-02-20
йбагрл:
монгол хэл мэддэггүй хүүхэд бна. эгэл энгийн биш, үгийн сонголт буруу бна. Хэвийн амьдралд гэж хэлэх ёстой. Эгэл энгийн гэдэг чинь даруухан, гял цал тансаг биш гэсэн утгатай. Ганзориг оо?
2021-02-20
UOK ANHAARNA UU:
JOLOONII KURSEE NEEGEECHEE, UNEMLEHEE AVMAAR BAINA
2021-02-20
Kenchbish:
Орон нутаг явахад шинжилгээ шаардах эсэх очсон хойно ямар дэглэм баримтлах талаар журамд нарийн тусгах шаардлагатай шүү
2021-02-20