О.Дашпагма: Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг 90 хоногийн дараа вакцинжуулна
2021-02-20 12:05

Улсын эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа. БНЭУ-аас 150 мянган тун вакцин авах ажил үргэлжилж байна. Оксфордын Астразенека вакцин 

 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Эхний ээлжинд эмнэлзүйн туршилт, судалгааг хийж 18-аас дээш насны хүмүүсийг вакцин хамруулах зөвлөмж гарсан. Дараагийн судалгааны үр дүнгээс хамаарч хүүхдийг вакцинжуулах ажлыг эхлүүлнэ. Одоогоор дэлхийд судалгааны ажил явагдаж байгаа.

 

Мөн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн буюу эсрэг биет үүссэн хүмүүст 90 хоногийн дараа вакцинаар дархлаажуулах боломжтой. Тиймээс эдгэрснээс хойш 90 хоногийн хугацаанд вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. 

 

Иргэдийг хоёр тунгаар дархлаажуулна. Аливаа вакциныг 2-3 тунгаар дархлаажуулах шаардлагатай бол вакциныг товлосон хугацаанд нь хийж байж дархлаа тогтох үр дүнтэй байдаг. Тиймээс иргэд заавал цаг хугацаандаа тун вакцинаа хийлгэх хэрэгтэй.

 

Их Британи улсын гаргасан судалгаагаар астразенека вакциныг хийлгэсэн дараагаар хэсэг газарт урвал илэрсэн талаар мэдээлсэн. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэсний дараа томуу, томуу төст өвчний буюу толгой өвдөх, бага зэрэг халуурах шинж тэмдэг илрэх тохиолдол цөөн тоогоор бүртгэгджээ" гэв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн тэрбээр вакцин хийлгэсний дараа цаг агаарт тохируулж дулаан хувцаслах, хариу урвалыг ажиглаж анхаарах шаардлагатай. Манай улсын хүн амыг дархлаажуулах вакциныг хийлгэснээр согтууруулах ундаа хэрэглэхгүй байх шаардлагатай гэх зөвлөмж гараагүй гэдгийг хэллээ. 

 

Дэлхийн 87 орон дархлаажуулалтын ажлыг эхлүүлжээ. Үүнээс 41 орон нь Монгол Улсад орж ирэх гэж байгаа Астразенека вакциныг хэрэглэж байгаа аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин