ШУУД: 52 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-21 11:02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.21/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Орхон, Дорноговь аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 44018 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 52 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 24 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний үед илэрсэн. Үүнээс 15 тохиолдол нь эхний шинжилгээгээр, 9 тохиолдол ойрын хавьтал  байна. Бусад тохиолдол нь өмнөх батлагдсан тохилдлуудын ойрын хавьтлын эхний болон давтан шинжилгээнд халдвар илэрсэн.  "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний үед  батлагдсан тохиолдлуудын байршлыг танилцуулбал, 

 

  • Баянгол дүүргийн 3,12, 22,23, 25 дугаар хороо

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 3,18 дугаар ороо

  • Сонгинохайрхан дүүргийн 6, 7,18,26, 31,39 дугаар  хороо 

  • Хан-Уул дүүргийн 2,4,9,19,21 дугаар хороо

  • Чингэлтэй дүүргийн 2,6,12,19 дугаар  хороонд тус тус  халдвар бүртгэгджээ. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нийт батлагдсан 78 тохиолдол бүртгэгдсэн. 

 

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1798 болжээ.  Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2124 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2638 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1864 байгаа. Өнөөдрийн байдлаар 759 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 669 хүн хөнгөн, хүндэвтэр 83, хүнд 5, маш хүнд 2 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д 164 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 124 хүн хөнгөн, хүндэвтэр 33, хүнд 5, маш хүнд 2 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 214 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 164, хүндэвтэр 50 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 359 хүн эмчилгээнд байгаа.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин