Ц.Ганзориг: "Айдас ард үлдсэн, халдварыг бүрэн зогсоосон гэсэн үг биш"
2021-02-21 11:36

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.21/ хийлээ.

 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:

 

-"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ 2 дугаар сарын 23-ны 06.00 цагт дуусгавар болно. Иргэд хэвийн амьдралдаа орно. Гэхдээ айдас ард үлдсэн, халдварыг бүрэн зогсоосон гэсэн үг биш. Дэлхийн 218 улс халдвар хамгааллын дэглэм баримталж коронавирустай зэрэгцэж амьдарч байна. Тиймээс эрүүл мэнд, эдийн засаг хоёул нэгт гэдэг Засгийн газрын баримталж буй зарчмын дагуу 23-наас хойш ААН-ын 95 хувь нь энгийн хуваариар ажиллана. Өөрөөр хэлбэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зайг барьж, амны хаалт зүүх шаардлага тавьж ажиллана. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баабар хүн өөрөө юу ч шаардахгүй өөрөӨ өөрийгөө ариутгадаг маш том агрегат гэж хэлж байсан.Үнэхээр л хүнд янз бүрийн витамин,эм тариа нэмэгдэл энэ тэр ёстой хэрэггүй нь үнэн санагдав.ИХ-ын гишүүн агсан Уянга биднийг турших гэж байна МАНАЙ ГЭР БҮЛ ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ ГЭЖ ХЭЛЭВ.ЁСТОЙ БҮҮ МЭДДЭЭ
2021-02-21
Зочин:
Айдас ард үлдсэн, халдварыг бүрэн зогсоосон мэт ярьцгаах юм даа. Яагаад ийм өндөр тархалттай байхад хөл хориог ингэж сулруулж, бүх үйл ажиллагааг нээнэ, хичээл сургууль эхлүүлнэ гэж яриад байгааг мунхаг би ер ойлгохгүй юм. Надаасаа дээр л бодож боловсруулж байгаа байлгүй дээ гэхээр тэнэг мангар юм ярьцгаагаад тэр дороо үгээ буцаах юм. Иймэрхүү хуйсгануур хүмүүст итгэх ч арга алга.
2021-02-21
Зочин:
Ярьж байгаа үг, хэрэгжүүлж байгаа ажил чинь ковид зогсчихсон мэт л хандаад байх юм. Засгийн газар УОК-ын үйл ажиллагаа, үг үйлдэл нь алд дэлэм зөрөөд байна шүү.
2021-02-21