ОХУ-д коронавирусийн мутацийг илрүүлэх тестийг бүртгэжээ

img

SARS-CoV-2 коронавирусийн "Британи" штаммд хамаарах хоёр төрлийн мутацийг илрүүлэх ОХУ-ын анхны тестийг Оросын эрүүл мэндийн хяналтын газар бүртгэсэн талаар Регнум агентлаг мэдээллээ. 

 

"Оросын эрүүл мэндийн хяналтын газар полимерийн гинжин урвалын аргаар SARS-CoV-2 коронавирусийн "Британи" штаммд хамаарах хоёр төрлийн мутацийг илрүүлэх ОХУ-ын анхны тестийг бүртгэсэн" хэмээн тус байгууллагын тэргүүн Алла Самойлова мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, Оросын Эрүүл мэндийн яамны Кулаковын нэрэмжит үндэсний судалгааны төвийн бааз дээр ДНК технологийн компанитай хамтран боловсруулса энэ тест нь "туршилтын явцад өндөр, баталгаатай үр дүн үзүүлсэн" гэнэ.

 

"Коронавирусийн британи штаммыг илрүүлэх Оросын анхны тестийг боловсруулан зах зээлд нийлүүлсэн нь Оросын эрдэмтдийн том амжилт" хэмээн Самойлова онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Ah nar sain ajillaj bh shig bn shuu
2021-02-22