"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ Баянзүрх дүүрэгт үргэлжилнэ
2021-02-22 11:53

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.22/ хийлээ.

 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:

 

-Өчигдөр Баянзүрх дүүргийн 32 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Нийт 51275 өрхийн төлөөллөөс шинжилгээ авч, төлөвлөсөн цагаас өмнө дуусгавар болсон. Учир нь лабораторийн хүчин чадалд тулгуурлаж сорьцыг ачаалал дараалал үүсгэхгүй байхаар зохицуулж байгаа. Хэд хэдэн шалтгааны улмаас ачаалал нэмэгдэж байна. Тодруулбал, "Өнөөдөр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ дуусгавар болно.  Цаашид тандалт судалгааны ажил хийгдэхгүй, ажилд явахад  шинжилгээ нэхнэ" зэрэг шалтгааны улмаас ачаалал нэмэгдэж байгаа.

 

Тиймээс өнөөдөр Баянзүрх дүүрэгт  суурин болон явуулын цэгээр шинжилгээ авахаар төлөвлөсөн. Тодруулбал, хоёрдугаар сарын 08-наас хойш Баянзүрх дүүргийн шинжилгээ өгч амжилгүй үлдсэн өрхөөс шинжилгээ авна.

 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болохгүй. Мөн 2 дугаар сарын 23-наас хойш эрсдэл ихтэй хороо дүүргийн бүсүүдэд өргөтгөсөн тандалт судалгааны ажил хийгдэнэ. Бусад дүүргүүдэд шинжилгээ өгч амжаагүй айл өрхүүдээс явуулын цэгээр шинжилгээ авч байгаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хамгийн их тархалттай дүүргээ орхиж байна. Ингэж халтуурдахаар наад ажлын үр дүн гарахгүй дээ. Аливаа юмыг төгс дуустал хийж чаддаггүй, айл өрхийн бүртгэл байхгүй юм уу. Айл өрхөөс нэг л хүн өгөхийг хянаж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Хоосон толгойтнууд ингэж ажил унагадаг байхгүй юу. Хэлэх ч үг алга шал дэмий хорио үр дүнгүй болчихож байгаа байхгүй юу. Угаасаа амар арилахааргүй зураг харагдана лээ. Ковидыг дийлэхгүй, халдвар одоо бүр тамтгаа алдана даа.
2021-02-22