“The Banker” сэтгүүл ХААН БанкийгМонголын шилдэг банкаар нэрлэлээ
2021-02-22

Их Британийн Лондонд төвтэй, дэлхийн банк санхүүгийн салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлогч “TheBanker” сэтгүүл2020 оны“Монгол Улсын шилдэг банк”-аар ХААН Банкийг нэрлэлээ.

 

Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед ХААН Банк зайнаас банкны бүх төрлийн үйлчилгээг амар хялбар, хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлэн харилцагчид болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа билээ. Энэ нь  цахим шилжилтэд бэлтгэн сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн томоохон ажлын үр дүн бөгөөдөнөөдрийнбайдлаар ХААН Банкаар дамжиж буйнийт гүйлгээний 97 хувь нь цахимаар хийгдэж байна. Тэгвэл цахим банкны үйлчилгээ, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, найдвартай тогтвортой үйл ажиллагааг үнэлэн“The Banker” сэтгүүл шилдгээр тодруулснаа онцолж байна.

 

100 шахам жилийн түүхтэй “The Banker” сэтгүүл нь дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн салбарын мэдээ мэдээллийг хүргэхийн зэрэгцээ энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, мэргэшсэн туршлагатай, шинжээч экспертүүдийнхээ тусламжтай дэлхийн улс орнуудын шилдэг банкуудыг шалгаруулдаг юм. ХААН Банк “Монгол Улсын шилдэг банк”-аар нийтдээ найм дахь удаагаа шалгарч байна.

 

Олон улсын банк санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыгхүртсэн нь ХААН Банкны нийт хамт олон болон бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчдын хамтын хичээл зүтгэл, харилцан итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин