Мадуро: Би дахиад автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй
2021-02-22

Тээврийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс улс төрийн гараагаа эхлүүлсэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хотын автобусны жолоочийн ажилдаа эргэн орохыг хүсдэг хэмээн мэдэгджээ. 

 

"Улсынхаа Ерөнхийлөгчийн ажлыг орхисны дараа, хэзээ нэгэн цагт энэ депод ажлын дүрэмт хувцсаа өмсөж, толгой дээгүүр алхан  ирж, автобусаа асаан ард түмэндээ ажилчны хувиар үйлчлэхийн тулд хөдөлгөөнд оролцоно гэж би найдаж байна" хэмээн Мадуро тээврийн салбарын ажилчидтай уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Харин уулзалтад оролцсон тээврийн салбарын ажилчид Мадурог  автобусны жолооч болсны 30 жилийн ой ням гарагт тохиосонтой нь холбогдуулж медаль гардуулсан талаар VTV мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин