Цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй астероид Дэлхий рүү ойртож байна

img

Хоёрдугаар сарын 22-ны өдөр дэлхийд цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй астероид ойртон ирэх талаар НАСА мэдээлжээ. Сансрын биет манай гарагаас дөрвөн сая орчим километрийн зайд зөрж өнгөрөх аж. 

 

Эрдэмтдийн мэдээлснээр, 2020 XU6 астероидын диаметр нь 213 метр гэнэ. Түүнчлэн энэ астероидоос гадна ойрын өдрүүдэд дэлхий рүү 23 метр диаметртэй астероид 5.6 сая километр, 40 метр диаметртэй 2021 CC5 астероид 6.9 сая километрийн зайтай зөрж өнгөрөх аж.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 12 дугаар сард НАСА-ийн эрдэмтэд мэдэгдэл хийхдээ Дэлхий рүү гурван астероид ойртож байгааг онцолж байлаа. Тэдгээрээс хамгийн ойр дөхөж ирэх нь хамгийн жижиг нь буюу 7 метр диаметртэй 2020 YM1 астероид бөгөөд энэ сансрын биет 629 мянган км зайтай зөрж өнгөрөх аж.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнэг юм уу үхдийн байгаа биз дээ мэдрэл гар вэ
2021-11-12
ashgyi de korona gehgyi amar boloh nee
2021-02-23
Зочин:
Дэлхий солиртой мөргөлдөхийг тэсэн ядан хүлээж байна.
2021-02-22
Тэнэг юм уу үхдийн байгаа биз дээ мэдрэл гар вэ