ВИДЕО: Нийт хүн амыг бүрэн дархлаажуулах ажлыг зохион байгуулна
2021-02-22 17:48

 

ЭМ-ийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины талаар мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn

 

 ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица:

 

-Монгол Улсад ДЭМБ-ын чанарын шаардлага хангасан вакцин оруулж ирэхээр ажилллаж байна. Маргаашаас баяртайгаар кампанит ажлаа эхлүүлэх гэж  байна. Сүүлийн зургаан сард Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран бэлтгэл ажлыг сайн хангасан. Цогц бэлэн байдлын үйл ажиллагааг хангаад байна. Цаашдаа нийт хүн амыг дархлаажуулах ажлыг зохион байгуулна. Дараагийн ээлжинд эмзэг бүлэг, хавсарсан халдвартай хүмүүс, настангууд зэрэг зорилтот бүлгээ хамруулахаар ажиллаж байна гэв. 

 

ЭМ-ийн сайд С.Энхболд:

 

-Манай улс дөрвөн төрлийн вакцин эхний ээлжинд оруулж ирнэ. Засгийн газраас нийт 226 тэрбум төгрөгийн төсвийг баталж, вакцинжуулах бэлтгэл ажил болон агуулах, хадгалах нөхцөлийг шийдвэрлэсэн. Эхнээсээ гэрээ хэлэлцээ хийсэн вакциныг хадгалж, нөөцлөх тактик барьж байгаа. Маргаашаас эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа вакцинжуулж эхэлнэ хэмээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-150 мянган тунг хэдэн хүнд хийх вэ?

 

ЭМ-ийн сайд С.Энхболд:

 

-Нэг хүнд хоёр тун хийнэ. 150 мянган тунг 75 мянган хүнд хийнэ. Үлдсэн хоёр дахь тунг хадгална. Вакцинжуулалтын үйл ажиллагаа тасралтгүй явуулна. Хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төсвөө гаргасан. Энэ журмаараа явна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин