NYT COVID-19-өөр нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж 500 мянган цэг нийтэлжээ
2021-02-23

Америкийн The New York Times (NYT) сонин шинэ дугаараа коронавирусийн улмаас АНУ-д амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулжээ. Энэ сонины эхний нүүрэнд тус улсад коронавирусийн халдварын улмаас нас барсан хүн бүрийг илтгэх 500 мянган цэгээс бүрдсэн график хэвлэгдсэн байна. 

 

АНУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо тус улс Дэлхийн I, II дайн болон Вьетнамын дайн гэсэн гурван дайны хохирлоос ч өндөр байгаа гэнэ. Нью-Йорк Таймс сонин дахь дүрслэл нь 2020 оны хоёрдугаар сарын сүүлээс өнгөрсөн бямба гараг хүртэлх хугацааны нас баралтын үзүүлэлтийг дүрсэлсэн байна.

 

Тус сонины мэдээлснээр, "эхний нүүрэн дэх дүрслэл холоос харахад бүдэг саарал толбо, аажмаар бэхээр дүүрсэн блок болон хувирах бүүдгэр градиент мэт харагдана" хэмээжээ. "Харин ойроос харвал 500 мянган цэгийг харах бөгөөд цэг тус бүр нь АНУ-д коронавирусийн улмаас алдагдсан амь бүрийг төлөөлж, 12 сар ч хүрэхгүй хугацаанд манай улс ямар их хохирол амссаныг харуулна" хэмээн нийтлэлд өгүүлсэн байна.

 

"Бүх зүйл дуусаагүй үргэлжилж байна гэдгийг бид хүмүүст сануулах гэж хичээж байна. Энэ бүх зүйл өрнөж буй хурд нь үнэхээр гайхширмаар" хэмээн Нью-Йорк Таймс сонины редактр Лорен Лезерби онцолжээ.

 

Энд дуулгахад, Нью-Йорк Таймс сонин өмнө нь, өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-д COVID-19-ийн улмаас нас барсан хүний тоо 100 мянга болоход талийгаачдын дурсгалыг хүндэтгэж, нэрсийг нийтлэж байлаа. Гэхдээ бүгдийг биш 1000 орчим орчим буюу амиа алдсан нийт хүмүүсийн 1 хувьтай тэнцэх хүмүүсийн нэрсийг нийтэж байсан юм. 

Shuud.mn
Сонин хачин
500K hun ami nasaa aldahad Erunhiilugch asan Trump ih nuluu uzuulsen dee. Covid19 bol zugeer l haniad mask zuuh shaardlagagui gej heleed, ulsiinhaa erunhii emchiinhee ugiig toogoogui.
2021-02-23