АНУ-д үндэсний хэмжээний гашуудал зарлалаа
2021-02-23 09:29

АНУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 500 мянгыг давлаа. Үүнтэй холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгч Жо Байден таван өдрийн гашуудал зарлаж, бүх далбаа, тэр дундаа Цагаан ордны дээр мандуулсан төрийн далбааг бөхийлгөхийг тушаажээ. 

 

Хоёрдугаар сарын 22-ний өдөр АНУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол болж, ёслолд оролцогчид лаа асаан, нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлжээ. Дурсгалыг хүндэтгэх ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар оролцсон юм. 

 

"Өнөөдөр бид үнэхээр гунигтай, сэтгэл өвтгөм үзүүлэлтэд хүрлээ. 571 мянган хүн амиа алдав. Цар тахлын нэг жилийн хугацаанд Дэлхийн I, II дайн болон Вьетнамын дайнд амиа алдсанаас ч их хүн АНУ-д нас барлаа" хэмээн Байден мэдэгджээ. 

 

Тэрбээр энэ байдал цааш үргэлжлэх ёсгүй хэмээн онцлоод, америкчуудад хандан зай барьж, амны хаалт зүүн, ээлж нь ирэхээр урьдчилан сэргийлэх тарилга тариулахыг уриалсан байна.

 

Энд дуулгахад, АНУ халдварын тохиолдол болон нас баралтаар дэлхийд эхний байранд бичигдэж байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад коронавирусийн халдварын тохиолдол 28 саяыг давжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр АНУ-д коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэлсэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 38 сая хүн буюу хүн амынх нь 11.6 хувь нь вакцинд хамрагдсан байна. Энэ оны зуны сүүл гэхэд бүх нийтийг вакцинд хамруулж дуусахаар төлөвлөжээ.

Цар тахлын хүнд цохилтод өртсөн АНУ

Ийнхүү гурван дайны хохирогчдоос ч илүү их хүний амийг цар тахлын үеэр алдсан АНУ-д эдийн засгийн хүндрэлүүд ч томоохон цохилт болж байгаа талаар мэргэжилтнүүд онцолж байна. 

Тухайлбал, цар тахал эхэлснээс хойш АНУ-д 400 мянган жижиг бизнесийн байгууллагууд хаалгаа барьж, харин олон сая байгууллагын хувь тавилан  "дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа" гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн юм. 

"Жижиг бизнесийн байгууллагууд манай эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр. Гэвч тэд ийм нөхцөлд тэсч үлдэх арга алга. 400 мянга гаруй жижиг бизнесийн байгууллагууд хаагдаж, олон сая байгууллага өнөө маргаашгүй хаалгаа барихад бэлэн байна" хэмээн Байден мэдэгджээ. Түүнчлэн цар тахлын үед жижиг бизнесийнхэнд үзүүлэх тусламжийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж байгаа талаар онцолсон байна.

 

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд нүүрлэсэн хохирлыг даван туулахын тулд олон жил шаардлагатайг тус улсын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Мөн коронавирусийн цар тахлын дараа эдийн засгаа сэргээх төлөвлөгөөнүүдийг санхүүжүүлэхийн тулд АНУ-д татварын хэмжээ өсч магадгүй байгаа аж. Энэ талаар АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа. 

Тэрбээр өмнөх захиргааны тогтоосон орлогын 21 хувийн татварыг 28 хувь болгон өсгөхөөр Жо Байден төлөвлөж байгааг эргэн сануулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үсгийн дүрмийн алдаа аймшигтай
2021-02-26
Үсгийн дүрмийн алдаа аймшигтай
2021-02-26
шоогоо:
Бичсэн юмыг чинь харахад нилээд их юм уншиж мэдсэн, өргөн мэдлэгтэй, бичиг хэргийн эрдэмд төгс бболовсорсон хүн бололтой
2021-02-26
mongold irj emchluuleechee manai emch nar emchleed bhad
2021-02-26
тэнэгт
2021-02-25
корона гэж титэм вирүс:
67 оноос хойш маш олон удаа энэ төрлийн ханиад Хятад гарч байсан монголдч хэд хэдэн удаа орж ирж нэлээдгүй хүний аминд хүрсэн ихэнх дарахлаатай болчоод Хятадууд үхэхгүй байгаа юм монгол чихсэн 2700 тохиолдол бүртэгтэж 2 л хүн өөд болж бүртэгдээгүй тусаад эдэгсэн хүний тоо ойролцоогоор 6000 гэхээр 2 л хүн үхэнэ гэдэг бид угаасаа тарахлаатай гэсэн үг бидэнд вакцин хэрэггүйдээ
2021-02-24
Үсгийн дүрмийн алдаа аймшигтай
Үсгийн дүрмийн алдаа аймшигтай
шоогоо:
Бичсэн юмыг чинь харахад нилээд их юм уншиж мэдсэн, өргөн мэдлэгтэй, бичиг хэргийн эрдэмд төгс бболовсорсон хүн бололтой
тэнэгт
Зочин:
Сайхан ардчилалын буян хэтийдсэн эрх чөлөөны шан
2021-02-24
Хуягаа:
Зэрлэг капитализмын үнэн царай өөрсдөө л хичээх байсым
2021-02-24
Chinataigaa tootsoo bodoh heregeti:
Энэ бол цэвэр биологын дайн Хятадаас туршсан. Эхлээд Хятадаас гараад үсрээд 80 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барсан. Яахаараа тийм олон сая хүн амтай хүн тэгэж халдвар авахгүй байна гэж байх вэ дээ. Бод бод
2021-02-23
корона гэж титэм вирүс:
67 оноос хойш маш олон удаа энэ төрлийн ханиад Хятад гарч байсан монголдч хэд хэдэн удаа орж ирж нэлээдгүй хүний аминд хүрсэн ихэнх дарахлаатай болчоод Хятадууд үхэхгүй байгаа юм монгол чихсэн 2700 тохиолдол бүртэгтэж 2 л хүн өөд болж бүртэгдээгүй тусаад эдэгсэн хүний тоо ойролцоогоор 6000 гэхээр 2 л хүн үхэнэ гэдэг бид угаасаа тарахлаатай гэсэн үг бидэнд вакцин хэрэггүйдээ
өөба:
Маск зүүх хэрэггүй нтр гээд эхлээд мэдрэлтэж өгсөн дөө.
2021-02-23