БНХАУ 5G-д зориулсан 718 мянган суурь станц босгожээ
2021-02-23

Хятадад 5G стандартын холбоо харилцаанд зориулан босгосон суурь станцын тоо 718 мянгад хүрсэн нь дэлхий даяарх энэ төрлийн нийт станцын 70 хувийг эзлэж байгаа гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэл харилцааны орлогч сайд Лю Лехун мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр, Хятадын нутаг дэвсгэр дээр 200 сая орчим терминал тав дахь үеийн холбоо харилцаан стандартад холбогдсон бол тус улсын зах зээлд 5G технологитой 2.18 сая гар утас нийлүүлэгджээ.

 

Хятадын тэргүүлэгч үүрэн холбооны операторууд 2019 оны 10 дугаар сарын сүүлээс эхлэн тав дахь үеийн холбоо харилцааны үйлчилгээг хүн амд үзүүлж эхэлсэн бол 2020 онд Хятад даяар 580 мянган 5G сүлжээний суурь станцыг байгуулсан байна. Улмаар 2021 онд дахин 600 мянга гаруй ийм станц байгуулахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин