Словак ЕХ-ны орнуудаас үлдэгдэл вакцинуудыг нь гуйна
2021-02-23


Словак улс Европын холбооны гишүүн орнуудад хандаж коронавирусээс сэргийлэх вакциныхаа үлдэгдлийг нийлүүлэхийг гуйхаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Словакийн Гадаад хэргийн сайд Иван Корчок мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.

 

"Словакт коронавирустэй холбоотой эмгэнэлт нөхцөл байдал үүссэн. Манай улсад нас баралтын тоо маш их байна" хэмээн Европын холбооны зөвлөлийн хурал дээр Словакийн Гадаад хэргийн сайд Иван Корчок мэдэгджээ.


Түүний өгүүлснээр Словакад улс коронавирусээс сэргийлэх вакцин нэн шаардлагатай байгаа гэнэ.

 

"Вакцин асар ихээр дутагдаж байгаа нь улс даяар тархаж буй коронавирусийн Британи штаммаар халдварлах хүний тоо, нас баралтыг нэмэгдүүлж байна. Би улс орнуудаас вакцины илүүдлээ Словакт өгөхийг хүснэ. Словакд бусад орнуудаас илүүтэйгээр вакцин шаардлагатай байна" хэмээн Гадаад хэргийн сайд Иван Корчок мэдэгджээ.

 

Энд дуулгахад, 2020 оны 10 дугаар сарын нэгнээс Словакд онц байдлын дэглэм дахин зарласан юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс вакцинжуулалт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 267 777 хүнийг вакцинд хамруулжээ.
 

SHUUD.mn: 5.4 сая хүн амтай Словак улсад цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн халдварын тохиолдол 292 мянга давж, үүнээс 255 мянган хүн эдгэрсэн бол 6505 хүн нас барсан байна. 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин