ВИДЕО: Бид удахгүй хилээ нээнэ
2021-02-23 15:07

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг өнөөдөр хийлгэсэн. Ингэсээр манай улсад вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. Дараагаар нь Ерөнхий сайд өнөөдөр үйл ажиллагаагаа нээж байгаа аж ахуйн нэгжүүдтэй танилцлаа. Тэрбээр:

 

-Вакцинжуулалт өнөөдөр эхэлж байгаа. Иргэд, ажил олгогчид санаачлагатай байвал энэ хамгийн сүүлийн хөл хорио байхыг үгүйсгэхгүй. Бид удахгүй хилээ нээнэ. Хэрвээ вакцинжуулалт хийчихвэл хилээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Одоо аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа туйлаас чухал. Төв банкин дээр байгаа 8 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орж байж эдийн засаг сэргэнэ. Өнөөдөр фитнесс, худалдааны төв нээгдсэн байна. Маргааш Нарантуул зах дээр халдвар хамгааллын дэглэм ямар байгаатай танилцана. Халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөх хэрэгтэй. Энгийн идэвхтэй, эрүүл, шинэ амьдралын хэв маяг руу бүх нийтээрээ шилжиж байна гэлээ. 

 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ЕС хүү Н.Алтанхуяг шиг нилээд сүржин эр биш байгаа даа . Удахгүй өндөгийг тансаг хэрэглээ гээд туухгүй л бол.
2021-02-24
zochin:
tim,hilee neeh ch bas zohitsoj amidrahiin neg.buhl buten uls hilee hagaad suuh hachin bizdee.
2021-02-24
Hurdan hilee neene uu...huhertiin hundiiguus yavah min
2021-02-23