Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2021-02-24 08:00

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2021 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин